Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн нэг иргэний шинжилгээний сорьцийг ХӨСҮТ рүү илгээжээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Манай улсад Covid19-ийн халдварын зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Анхны тохиолдол нь Франц улсын иргэн бол бусад нь тусгай үүргийн нислэгээр ирж, тусгаарлалтад байсан манай улсын иргэд юм.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 17-нд Москва – Берлин – Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн халдвар авсан иргэдийн хавьтал болох иргэдийн 75 хүнээс нь шинжилгээ авсан. Халдвар илрээгүй. Үргэлжлүүлэн 156 иргэнээс шинжилгээ авч байна.

Мөн Истанбул хотоос ирсэн 24 хүнийг шинжилгээнд хамруулсан. Коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.

Гуравдугаар сарын 19-нд буюу өчигдөр Хэнтий аймагт нэг иргэнийг тусгаарласан. Сорьц Улаанбаатар хот руу ирж байгаа. Энэ хүн нь Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн. Автобусанд хамт ирсэн 24 иргэнийг ажиглалтад авсан” гэлээ.  

http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html

Санал болгох мэдээ

Өнөөдөр Олон улсын эпилепсийн өдөр

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна. Монгол Улсад эпилепси оноштой 1933 …