Орон нутгийн нислэг, тээвэр хэвийн үргэлжилнэ

УОК-ын хуралдаанаар олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг сунгах шийдвэр гаргажээ. 

МИАТ компани нэгдүгээр сарын 31-ны өдөр Улаанбаатар-Ухань-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж тэндээс 31 иргэнээ авчирсан. Мөн гуравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр 244 иргэн, гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256 иргэн, Москва-Берлин чиглэлд нислэг үйлдэж 31 иргэн, гуравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 252 зорчигч авчраад байна. Ийнхүү зайлшгүй шаардлагатай гэсэн нийт 1,024 хүнээ авч ирээд байгаа ажээ. Одоо 14 хоногийн хугацаанд нислэг хийхгүй гэж ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдлээ.

Тэрбээр “УОК-оос Монгол Улс- БНХАУ хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл, Монгол Улс-БНСУ хоорондын нислэгийг гуравдугаар сарын 28-н хүртэл, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Энэ хугацаа дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэхээр болж байна. 

Одоо 14 хоног нислэг хийхгүй. Орж ирсэн иргэдийнхээ эрүүл мэндийн байдлын харгалзан тусгаарлаж, хяналтад байлгана. Ингээд 14 хоногийн дараа чартер нислэг дахин явуулах эсэх асуудлыг УОК-т оруулна. 

Төмөр замыг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлийн хувиарт галт тэрэг бүгд зогссон. Энэ хугацаа мөн дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгагдлаа. 

Харин орон нутгийн нислэг, тээвэр хэвийн үргэлжилнэ. Дамжих өнгөрөх тээвэр болон Монгол ирэх ачаа барааны тээвэр хэвийн үргэлжилж байна. Цаашдаа ч хэвийн явна. Ачаа тээврийг тусгай хамгаалалтад авч явуулж байгаа.” гэж мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …