Ирэх намар хичээлийн жил наймдугаар сарын 15-ны өдөр эхэлнэ

Өчигдөр УОК-ын хуралдаан болсон. Тус хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан юм.

ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хориог сунгасан асуудлыг тодруулбал 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг сунгасан шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. 

Ингээд сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгасантай холбоотой дараах зохицуулалтыг хийх ажээ.
 

  • Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн пүрэв гаригаас эхэлж хичээл орно. 
  • ЕБС-ын бага ангийг 2020 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн бямба гариг хүртэл, дунд, ахлах ангийг 2020 оны зургаадугаар сарын 13-ны бямба гаригийг дуустал хичээллүүлнэ. 
  • Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгоно. 
  • ЕБС-ийн сурагчдыг тав, зургаадугаар саруудад долоон удаа бямба гаригт хичээллүүлэхээр шийдвэрлэлээ. 
  • Их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгавар болгоно. 
  • Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулна. 
  • Энэ жилийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлнэ. 
  • Ирэх намар хичээлийн жил наймдугаар сарын 15-ны өдрийн Даваа гаригт эхэлнэ.
  • Багш нарын амралтын 48 хоногт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр зохицуулалт хийсэн бөгөөд ЕБС-ын багш нарын ээлжийн амралт 2020 оны зургаадугаар сарын 15-ны Даваа гаригаас эхэлж, наймдугаар сарын 24-ний Даваа гаригт ажил орно” гэв. 
http://credit-n.ru/vklady.html

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …