“Сэтгэмж” цогцолбор сургуулийн хамт олон Теле хичээл зааж байгаа багш нарт гурван сая төгрөг хандивлалаа

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Теле хичээл зааж байгаа багш нарт мэргэжил нэгт нөхдөөс нь нэг өдрийн цалингаа хандивлалаа. Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн төлөөлөл хамт олноосоо цугларсан 3 сая төгрөгийн мөнгөн хандивыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаярт гардууллаа.

Тус сургуулийн захирал н.Мөнхзаяа, “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед теле хичээл зааж байгаа багш нар бидний өмнөөс ажиллаж байгаагаас өөрцгүй юм. Ийм үед хүүхдүүдийн суралцах боломжийг орхигдуулаагүй теле хичээл зохион байгуулж байгаад талархаж байна” гэлээ.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, 18 телевиз 170 гаруй багш теле хичээл зааж байна. Та бүхний өргөсөн хандив тэдгээр багш нарын аюулгүй байдал, эрүүл ахуй, дархлааг дэмжихэд зарцуулагдах болно гээд салбарынхнаа дэмжиж хандив өргөсөнд талархал илэрхийллээ.

Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын 52, 57 дугаар дунд сургууль, Буянт -Ухаа цогцолбор сургуулийн хамт олноос теле хичээл бэлтгэх багийнханд тус бүр нэг сая төгрөг, Баянгол дүүргийн “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхнасан салимон /ариутгагч гель/, витаминууд, БЗД ийн 146 дугаар цэцэрлэгийн хамт олон өөрсдийн хийсэн халуун хоол чацарганаар үйлчилж сэтгэлийн дэм үзүүлсэн бол Чингэлтэй дүүрэг дэх эцэг эхийн нэгдсэн холбоо ТББ 1375000 төгрөг  хандивласан юм.

http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …