Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллээр Covid19-ийн халдварын шинжилгээ, сорьцийн талаарх мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоо 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна.
Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна. Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хяналт хийгдэж байгаа бөгөөд сорьц ирж байгаа” гэлээ.