Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн Засаг даргын А/373 дугаар захирамжийн хэрэгжилт, халдваргүйтгэлийн асуудлаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ сарын 24-ны  өдөр мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын А/166 дугаар захирамжийн дагуу Нандин-Өргөө ХХК-иас тус дүүргийн ААНБ болон нийтийн эзэмшлийн зам талбайг хамруулан давхардсан тоогоор 573 объектын 76310 мкв талбайд 3 үе шаттайгаар, 37.4 мянган мкв талбай бүхий зам, гудамж талбайд халдваргүйтгэл хийхэд хяналт тавьж ажиллалаа.

Цаашид гэр хорооллын айл өрхүүд, орон сууцны байруудад халдваргүйтгэлийг зохион байгуулах, хороо, хэсгийн ажилтнуудыг оролцуулах, хог хаягдлын цэвэрлэгээ хийх зэрэг ажлыг эрчимжүүлэн зохион байгуулахаар боллоо.

http://credit-n.ru/blog-listing.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …