НМХГ: Тусгай зөвшөөрөлгүйгээр галын засал эмчилгээ хийж байсан зөрчлийг зогсоолоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М нь Аура төвд галын засал эмчилгээ хийж байсан үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хамтран хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр галын засал эмчилгээ хийж байсан зөрчлийг илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэн М-д шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, галын засал эмчилгээг зогсоон, эмчилгээнд хэрэглэж байсан спиртийг улсын байцаагчийн актаар хурааж, зөрчлийг арилгуулан ажиллалаа.

Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 5 түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд холбогдох улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж үйлчилгээ үзүүлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг үндэслэн шийтгэврийн арга хэмжээг 5 иргэнд авч, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй газарт худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан зөрчилд арга хэмжээ авахуулах талаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд албан бичиг хүргүүлэн ажиллалаа гэж НМХГ-аас мэдээллээ. 

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …