Я.Буянжаргал: Туршлагаас харахад хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд буюу хүндэвтэр өвчтөн 4-6 долоо хоног эмчлэгдэж байгаа

COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Яг одоогийн байдлаар 2,083 иргэн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр Жаргалантаас 16, “Асралт мед” эмнэлгээс 13, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалт руу шилсэн. Харин Баян-Өлгий аймагт дөрөв, Орхон аймагт 40 иргэн ажиглалтад нэмэгдэж орсон байна. Ажиглалтад байсан, одоо байгаа иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй 300 эмч, эмнэлгийн мэргэжилтэн бий.
Тусгаарлан ажиглалтаас гарч байгаа болон нэмж ажиглалтад орж буй хөдөлгөөнтэй холбоотойгоор дээрх эмч нараас Багабаянгаас гурван эмч тусгаарлалтаас гарсан бол Орхон аймагт зургаан эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэмж ажиглалтын байр руу орсон. Гэрийн ажиглалтад шилжиж буй хүмүүст хатуу зөвлөмж өгч байгаа бөгөөд цаашид халдварыг Монгол Улсад нэмж гаргахгүй байх бүх эрсдлийг бид тооцож байна. Ингэхдээ хуулийн болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллана.
Covid19 халдварын эхний давлагааг амжилттай давсан ч одоо хоёр дахь давлагаанаас сэргийлэх, хэрхэн эрсдэлгүй давж туулах талаар төлөвлөлтүүдийг хийж байна. Түүнчлэн бид батлагдсан тохиолдлууддаа зарцуулж буй эм, эмнэлгийн хэрэгслийн тооцооллуудыг үндэслэж нэг өвчтөнд зарцуулах дундаж эмийн тооцоог гаргаж байна.
ДЭМБ болон бусад орны туршлагаас харахад хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд буюу хүндэвтэр өвчтөн 4-6 долоо хоног эмчлэгдэж байгаа юм.
Харин манайд эмчлэгдэж буй иргэд цаашид удаан хугацаанд эмчлүүлэх тооцоололтой байгаа учраас бүх эмийн хэрэгслийн зардал тооцоог хийж байна” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …