Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргасан.
Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж, 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно.
Иймд зорчигчид тусгаарлагдсан ачаанаас эд зүйл авах боломжгүй болох тул шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авахыг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.
Мөн тус онгоцоор ирэх карго ачаанд байгаа дипломат ачаа болон эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цаг тусгаарласны дараа УОК-ын шуурхай штабын зөвшөөрлөөр олгох аж.
Бусад ачааг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ес хоног тусгаарласны дараа гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар