Ахмад тээвэрчид салбартаа хандив өргөв

Дэлхийн 190 гаруй улсад бүртгэгдээд буй коронавирустэй тэмцэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй тээврийн салбарынхандаа Автотээврийн нэгдүгээр бааз /хуучнаар/-д ажиллаж байсан 50 гаруй ахмад нэгдэн тэтгэврээсээ 1,1 сая төгрөгийг хандивласнаа Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод гардууллаа.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ үеэр хэлсэн үгэндээ дэлхийн олон оронд тархаад буй аюулт өвчний үед хүн бүрийн тус дэм, хүчин чармайлт хэрэгтэйг онцлоод өндөржүүлсэн бэлэн байдалд хамгийн түрүүнд нүүр тулж ажиллаж буй газар бол эрүүл мэндийн салбар, мөн Улсын онцгой комисс, ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ гээд маш олон газар байгааг тэмдэглэв.

Ялангуяа гадаадаас монгол иргэдээ татан авах ажилд тээврийн салбарынхан өндөр зохион байгуулалттай ажиллаж байгааг тодотгоод халдварын голомт болсон Ухань, мөн Москва, Берлин, Стамбул, Токио, Сөүлээс МИАТ компани тусгай нислэгээр иргэдээ авчирч, автотээвэрчид тэдгээр иргэдээ эмнэлэг болон тусгаарлах байр руу автобусаар тээвэрлэж, төмөр замын салбарынхан рейльбусаар хүртэл иргэдээ тээн ачаалалтай ажиллаж буй энэ үед автотээврийн салбарын ахмадууд тэтгэврээсээ хандив өргөж байгаад гүн талархал илэрхийллээ.

Үе үеийн ахмадуудаа төлөөлөн Автотээврийн нэгдүгээр баазын Хэсгийн дарга асан Д.Бүжинлхам, баазын инженер асан В.Дамбийжанцан нар хүрэлцэн ирсэн бөгөөд Автотээврийн ууган байгууллагаа төлөөлөн ирснээ уламжлаад ахмадуудаа хүндэтгэлтэй хүлээн авч уулзаж байгаад баярласнаа илэрхийлэв.

Мөн хүнд хэцүү нөхцөлд тэргүүлэх фронтод ажиллаж буй Зам, тээврийн хөгжлийн яамны хамт олонд болон нийт автотээвэрчдэдээ ажлын амжилт хүсэн ерөөлөө.

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …