УДЭТ-ын хамт олон ЭМЯ-нд 15 сая төгрөг хандивлалаа

Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон Эрүүл мэндийн яаманд 15 сая төгрөг хандивлажээ.

Тэд нэг өдрийн цалин болон “Анна Каренина” сонгодог жүжгийнхээ нэг удаагийн тоглолтын орлого нийт 15 сая төгрөгийг эрүүл энхийг сахиулах үйлсэд зориулан хандивласан байна.

COVID-19 вирусийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалтуудыг хийн, өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байгаа энэ цагт УДЭТ-ын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандив өргөсөн гэж ЭМЯ-наас мэдээллээ.

http://credit-n.ru/blog-single-tg.html

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …