Ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийнэ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникээр ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийхээр болжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас  гаргаж буй уг тусгай зориулалтын машинуудаар бямба гарагт 96,2км, ням гарагт 62,6км буюу нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийх юм байна.

Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхэлж зориулалтын 7 автомашин, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа юм.

Өнгөрсөн лхавга гаригт гадна орчин хасах температуртай байсан тул халдваргүйтгэлийн ажлыг түр завсарласан бөгөөд маргаашнаас үргэлжлүүлж хуваарийн дагуу Баянзүрх дүүрэгт ажиллах аж.

Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг гүйцэтгэж байгаа 14 аж ахуйн нэгжээс гарч буй халдваргүйтгэлийн гар төхөөрөмжтэй бригадууд нь машин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомийн талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохидол ихтэй булан тохой, Үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад 4 сарыг дуустал тасралтгүй хийхээр төлөвлөж байна. Ариутгал, халдваргүйтгэлийн ажил нь нийслэлийн хэмжээнд явган халдваргүйтгэлийг бүтэн 2 удаа, машин техникээр бүтэн 3 удаа тус тус хийнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …