НМХГ: 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоолоо

Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу 03 дугаар сарын 27-ны өдрийн 19.30 минутанд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ИМЭКС ХХК”-ний Гэгээ цагаан ордон нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ .Шалгалтаар 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан тул нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоолоо.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/773 дугаартай мэдэгдлийг хангуулж ажиллаагүй, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …