ДЭМБ-аас өгч буй зөвлөмж

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн талаар болон бусад орнуудад тархалт ямар байдалтай байгааг мэдээллээ.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл, санаагаа амгалан байлгах, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна.” гээд ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дуулгалаа.

ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн үндсэн таван зөвлөмж

  1. Эрүүл зөв хооллох, жингийн илүүдлээс сэргийлэх
  2. Архи, чихэрлэг ундаанаас татгалзах
  3. Тамхинаас татгалзах
  4. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх /Том хүн багадаа 30 минут, хүүхэд багадаа 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх/
  5. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч гэр бүлийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг ажээ.
http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …