Шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 50 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10.000 амны хаалт хүлээлгэн өгсөн.
Тэгвэл энэ удаад БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчууддаа МЭХ-ны 21 аймаг, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл /9 дүүрэг/, болон сайн дураар гэртээ амны хаалт оёж хандивласан иргэдээс цуглуулсан 10.000 амны хаалтыг илгээхэд бэлэн боллоо.
Тус улс руу нисэх ээлжит тусгай үүргийн онгоцоор илгээх юм. Солонгос улсад нийт 50 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас 30.000 орчим нь эмэгтэй, гурван мянга гаруй нь хүүхэд байна. Солонгос улсад амны хаалтын хүрэлцээ муу, ялангуяа хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд амны хаалт олдохгүй байгаа юм.
10.000 амны хаалт хандивын аянд идэвхтэй оролцсон аймаг, нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүсгүйчүүддээ талархал илэрхийлье.
- МЭХ-ны ажлын алба
- МЭХ-ны Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөл /Налайх дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөл/
- МЭХ-ны Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Говь-Алтай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Говьсүмбэр аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Дорноговь аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Дундговь аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Завхан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Төв аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Хөвсгөл аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл
- МЭХ-ны Ховд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл