Эрүүл ахуйн шаардлага хангаагүй “Дүрт баялаг” ХХК-д торгуулийн шийтгэл ногдуулжээ

Хиаман дотроос цэнхэр будагтай хүний хумс шиг хатуу зүйл гарч ирснийг шалгуулахаар ирүүлсэн иргэний мэдээллийн дагуу “СХД” дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид “Дүрт баялаг” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар технологийн дамжлагын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлээгүйгээс малын эвэрний хэлтэрхий /холтос/ гарсан нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. 

http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …