Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах талаар санал солилцов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг онцлон тэмдэглээд улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын Засгийн газар COVID 19 цар тахалтай амжилттай тэмцэж, тархалтыг багасгаж чадсанд баяр хүргэхийн сацуу Ухань хотод суралцаж байсан монгол оюутнуудыг эх орондоо ирэхэд нь дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. 

Ноён Цай Вэньруй манай улс COVID 19 цар тахлыг сөрөн зогсоход Монгол Улсын Засгийн газар, түүний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамт олон дэмжлэг үзүүлсэн нь биднийг зоригжуулж, урам өгсөн гэлээ.

Талууд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр байгуулсан Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашид санамж бичгийн хугацааг дахин 5 жилээр сунгах боломжийн талаар санал солилцов.

Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сард БНХАУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд яригдсан зарим асуудлыг тухайлбал, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг шинэ элчин сайдаас хүслээ.

http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …