ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газар (АНҮГ)-ын долоо хоног тутмын үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 11.00 цагт зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг АНҮГ-ын дарга П.Мөнхжаргал удирдаж, тус газрын болон харъяа алба, салбарын удирдлагууд оролцсон бөгөөд агаарын навигацийн үйлчилгээ, үйл ажиллагааг тасралтгүй явуулах талаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар үүрэг даалгаврууд өгөгдлөө.
Мөн шинэ нисэх буудлын агаарын навигацийн үйлчилгээний бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, Аеродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын Цамхагийн байрны нислэгийн удирдагчийн болон инженер техникийн ажилтнуудын ажлын байрны тохижилт, цэвэрлэгээ, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдал, технологийн баримт бичгийн бүрдүүлэлт, шилжин ажиллах ажилтнуудын сургалт, нисэхийн мэдээллийн үйлчилгээний нэгжийн байр зэрэгтэй танилцаж, цаашид ИНЕГ болон нисэх буудлын үйлчилгээг эрхлэгч байгууллагатай хамтран шийдвэрлэх арга хэмжээг тодорхойлж, холбогдох шийдвэр, чиглэлийг гаргасан байна.