Л.Наранбаатарыг үндэслэлгүй гүтгэж байсныг шүүх тогтоожээ

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах” холбоо өнгөрсөн оны тавдугаар 1072 хувьцааны ногдол ашиг олгохыг шаардаж жагсаал хийсэн. Энэ үед “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ тус жагсаалыг зохион байгуулсан эдийн засагч Л.Наранбаатарыг “шантаажчин, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 350 сая төгрөгийн тендер авсан, мөн 20,000 ам.доллар шантаажилж авсан” гэх зэргээр хэвлэлээр мэдээлсэн байдаг.

Харин Л.Наранбаатар нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан боловч элдэв шалтгаанаар хойшлуулсаар иржээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар Л.Наранбаатарын нэр төрийг сэргээж, С.Эрдэнээр гүтгэлэг тараасан тэр хэлбэрээр нь уучлалт гуйлгахаар болсон байна.

Тэрбээр энэ тухайгаа “Шүүх өнөөдөр миний нэр, төрийг сэргээлээ. С.Эрдэнээр гүтгэлэг тараасан тэр хэлбэрээр нь уучлалт гуйлгахаар боллоо. Ингэхдээ миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Л.Наранбаатар нь АН, MCS, М.Энхсайханы гар хөл, шантаажчин, “Эрдэнэс Тавантолгойгоос 20 мянган ам.доллар авсан, мөн 350 сая төгрөгийн тендер авсан гэх худал гүтгэлэгтээ хэвлэлийн бага хурал хийж уучлалт гуйх юм. Мөн livetv.mn, mass.mn зэрэг тараасан 30 гаруй хэвлэлээрээ уучлалт гуйна.

З.Энхболд өөрийн хонгилтой, би хангалттай орсон. Зарим хонгилыг нь давж гарлаа. Өнөөдөр шударга шүүгч нар байгаад маш их баярлаж байна. Ардчилсан Монгол улсын иргэд бид шударга шүүхээр эрхээ хамгаалуулж чадсандаа үнэхээр их баяртай байна. Цаашид З.Энхболдын хувийн хонгилыг нь санхүүжилтын схем, ултсөр, бизнесийнх нь дэмжлэгтэй нь нураахын төлөө тууштай тэмцэнэ. Ингэж гэмээ нь бид Эрдэнэс Тавантолгойнхоо жинхэнэ хувьцаа эзэмшигчийн эрхээ хамгаалж, ногдол ашгийнхаа өгөөжийг илүү хүртдэг болно. Зогсохгүй, үр дүнд хүртэл тэмцэнэ” хэмээн бичжээ.

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …