УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээнэ

УИХ-ын 2020 оны хаврын чуулганы нээлт өнөөдөр 12.00 цагт болно.

Өнгөрөгч баасан гаригт Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурал нь Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж байна гээд ирэх даваа гаригт 12.00 цагаас УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулахаар бэлтгэл хангасан. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана. ” гэж байсан юм.

Ийнхүү чуулганы хуралдааныг цахимаар явуулах гэж байгаа юм.

Хаврын чуулганы ууган хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн  төслийг хэлэлцэнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …