Амралтын өдрүүдэд найман машин мөргөлдөж, 11 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд  нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 220  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтсэнээс гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  хоёр  хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • Дөрөвдүгээр сарын 4-ны өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн есдүгээр Баянхошууны зам, Жанцангийн уулзварт Д жолоочтой Isuzu Cxz-81 Миксер машин нь Honda Fit, Toyota Prius-20, Hyundai Sonota-6, Hyundai Sonota-5, Toyota Prius-30, Ssangyong Korando, Nissan Tiida  маркийн автомашинуудыг мөргөжээ. 
  • Ослын улмаас 3-80 насны 11 хүн гэмтсэн байна. Эдгээр хүмүүс Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 2-3 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Isuzu Cxz-81 Миксер машины жолооч Д-ийн мэдүүлснээр “Машиных нь тоормос эвдэрсэн байсан” хэмээн мэдүүлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
  • Мөн энэ өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нэгдүгээр  багийн нутаг дэвсгэр Энгэрийн даравгай гэх газар  шороон замд Хаожуе маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 44 настай. эрэгтэй Г-гийн амь нас хохирсон байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1.2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4.3 хувиар, хүний амь нас хохирсон осол 33.4 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн дөрвөн дахин өссөн үзүүлэлттэй байна.


http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …