Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас түймэр гарчээ

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар буюу Төв аймгийн Эрдэнэ сумын гуравдугаар баг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн VI хорооны хилийн зааг “Ар мухар” гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарчээ.

Нийтдээ 10 гаруй га газар шатаж, одоогоор түймрийг цурманд оруулаад байна. Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 25, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас 20, Тэрэлж 10, хамгаалалтын захиргаанаас 10 гаруй нийтдээ 65 хүн, 10 гаруй машин бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …