Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны орчимд мөс цөмөрч, автомашин живжээ. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын зургадугаар багийн нутагт нуурын усанд “Приус-30” маркийн машин живж, Мөрөн сумын харьяат, 26 настай эрэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Цаашид мөсний зузаарлын эрчим буурч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд гол, нуурын мөсөн дээр амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.