ЗӨСҮТ: 105 удаагийн ариутгал халдваргүйтгэл хийж, 11 мянга гаруй хүнд үйлчиллээ

Зоонозын Өвчин судлалын Үндэсний төв /ЗӨСҮТ/ шинэ төрлийн коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн өнгөрсөн хугацаанд 105 удаагийн ариутгал халдваргүйтгэл хийж, 11 мянга гаруй хүнд үйлчилжээ.

Ингэхдээ нийт 49 онгоц, 50 вагон, 15 чингэлэг, 148 автомашин, 27 тусгаарлах өрөө, 19 ажиглалтын байр, 86 тонн ачаа тээшинд эцсийн халдваргүйтгэл хийсэн байна.

Сүүлийн долоо хоногт тусгай үүргийн онгоцоор ирсэн 512 зорчигч, нисэх багийнхан тэдний ачаа тээш, онгоц, автобусыг халдваргүйтгэжээ. Хонконгоос өчигдөр ирсэн ачааны онгоцыг мөн халдваргүйтгэсэн байна.

http://credit-n.ru http://credit-n.ru/zaymyi.html

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …