“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг болох 120 тэрбум төгрөгийг ирэх тавдугаар сард хувьцаа эзэмшигчдэд олгох шийдвэр гарсан.
Гэвч 4 сарын 8-ны байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигч 2,511,000 иргэнээс 340 орчим мянга нь хувьцааны дансаа нээлгэжээ.
Тиймээс нийт иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгох ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүднээс И-баримтын системээр дамжуулан олгохоор ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр буюу Мягмар гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдээллээ.
Тэрбээр “Үнэт цаасны данс нээлгэсэн 340 орчим мянган иргэд тэр дансаараа дамжуулж ногдол ашиг авна. Үлдсэн 2.2 сая хүн яах вэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг өгдөг И-баримт системээр дамжуулан олгохоор Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, ЭТТ хамтраад ажиллаж байгаа. Богино хугацаанд хэрэгжүүлж болно” гэв.
Эх сурвалж:Ikon.mn