Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын хаяг мэдээллийн байгууламж буулгалт хийв. Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт баталсан удирдамжийн дагуу 2020.04.01-2020.04.13-ны өдрийн үзлэг шалгалт явуулж байна.
Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох дүрэм журмыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.