Москвагаас Улаан-Үүд хотод очих иргэдийг өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхаарууллаа

ОХУ-д хөл хорио тогтоосонтой холбогдуулан Москва, Санкт-Петербург хотуудаас Улаан-Үүд хотод очсон иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Улаан-Үүд хотод суугаа Монгол Улсын ЕКГ-аас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Москва хотоос дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үүд хотод очих иргэдийг тусгаарлахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомт хүргэх болсон тул иргэдийг тухайн өдөр өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхааруулж байна. 

Иргэдийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үүд хотод очиход ЕКГ-аас тусгай автобус бэлтгэсэн байх бөгөөд Хиагт боомт хүртэл үнэгүй тээвэрлэнэ.

УОК-оос Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэх иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан тул нутаг буцахаар бүртгүүлсэн иргэд тусгаарлах байрны төлбөр болох 1,050,000 төгрөг /хэрэв 700,000 төгрөг төлсөн бол зөрүү болох 350,000/-ийг ОБЕГ-ын Хаан банк дахь 5084538375 тоот дансанд яаралтай тушаах шаардлагатай.

Тусгаарлалтын төлбөрөө төлөөгүй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй болохыг анхааруулж байна.

http://credit-n.ru/electronica.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …