“Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө.

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэсгэр дэх АНУ-ын Элчин сайдын яамны урд талд баригдаж буй Улсын төв номын сангийн хэрэгцээнд зориулж Элчин сайдын яамны газрын урд хэсгээс БСШУЯ-нд шилжүүлэхийг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Маршал таун” хотхоны урд талд байрлах Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайдын яамны газраас хасч  улсын тусгай хэрэгцээнд авахыг тус тус дэмжив.
Эх сурваж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

http://credit-n.ru http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …