Алтанбулаг, Замын-Үүд боомтоос гүний хяналт шалгалтанд шилжүүлсэн автомашин, импортын бараа бүтээгдэхүүнд хийгдэж буй хяналт шалгалтын үйл явц

Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл үүргийн дагуу 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт 35, Буянт-Ухаа Хилийн мэргэжлийн хяналтын албаны 3, нийт 38 улсын /ахлах/ байцаагч ажлын 24 цагийн горимд шилжин Алтанбулаг болон Замын-Үүд боомтуудаас гүнд шилжин хяналт шалгалтанд хамрагдаж буй олон улсын транзит ачаа тээвэр /тир машин/-ны жолооч нарын эрүүл мэндэд коронавирус /COVID19/-ын тохиолдлыг илрүүлэх эрүүл мэндийн тандалт, бараа бүтээгдэхүүнд аюулгүй байдлын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
 

Тир автомашины ачаа тээвэрлэлт нь олон улсын худалдааны хэлэлцээрийн дагуу хэвийн явагдаж, Алтанбулаг боомтоос Цагдаагийн байгууллагын хамгаалалтанд, өндөр хяналттайгаар өдөр бүр хилийн боомтоос гүнд шилжин ирж байна. Тус хугацаанд Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн 3 терминалд Алтанбулаг боомтоос олон улсын худалдааны 337 тир автомашинаар тээвэрлэгдэн импортлогдсон 8.722.800 ширхэг, 4206 тн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, 131.1 тн эм, эмнэлгийн хэрэгсэл, 117 тн химийн бодист хяналт шалгалтыг хийж хилээс чөлөөллөө.
Бусад гүний терминалиудад Замын-Үүд боомтоос 1445 тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн 158755 ширхэг, 28338.55 тн, 1876.23 кг бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийлээ.
Алтанбулаг боомтоос хяналт шалгалтанд хамрагдсан 337 тир машины нийт 378 жолоочид /гадаад коронавирус /COVID19/-ын тохиолдлыг илрүүлэх тандалт судалгаа хийгдэж байна. Транзит ачаа тээвэрлэн ирсэн 78 монгол жолоочийг Асралт мед, Наранбулаг, Энхсаран, Ар гүнт, Ивээлэн, Амуре зочид буудал, Сэлбэ ресортод хүргүүллээ. Гадаад жолооч нараас сэжигтэй тохиолдол илрээгүй бөгөөд кабинд нь тусгаарлаж, эх оронд нь буцааж байна.

Тус ажлын хүрээнд нийт 116 аж ахуйн 183 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, ХАБҮЛЛ болон УМЭАЦТЛабораторид шинжлүүлэхэд 3 эерэг сорьц илэрсэн, журмын дагуу давтан дээж авсан. Үүнд:

ОХУ-аас импортлогдсон 266 кг алимны дээжинд дотоод хорио цээртэй хортон шавж алимны улаан хачигны өндөг 6 ширхэг илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, журмын дагуу давтан шинжилгээнд хамруулсан. Соёолж ХХК-ийн Голланд улсаас импортлосон 3 төрлийн цэцэгний булцуунаас дотоод хорио цээртэй номын бөөс илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн. Давтан дээж авах хугацаа болоогүй байна. 

Замын-Үүд боомтоор Өгөөмөрбаян дэнж ХХК нь импортын мэдэгдэл, экспортлогч улсын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүйгээр БНХАУ-аас 3.5 тн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй-савтай тасалгааны цэцэг импортлосон хэрэгт зөрчлийн хэрэг нээж, нийт 8 дээжийг шинжилгээнд хамруулахад 6 төрлийн цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхийн хачиг илэрсэн тул агуулахад хадгалж буй бүх цэцгэнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж, торгох шийтгэл ногдуулж 9.453.400 төгрөгийн үнэ бүхий 212945 ширхэг цэцгийг устгуулахаар холбогдох төрийн байгууллага албан тоот хүргүүллээ.

Тус ажлын хүрээнд нийт зөрчил бүхий 3 аж ахуйн нэгж /Шилэн хийц, МСМ групп, Абсолют кеш/ -д 7000 нэгжийн шийтгэл ногдуулж барагдуулсан. Хяналт шалгалт, тандалт судалгааны явцад жолооч нарт сэжигтэй тохиолдол илрээгүй.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …