Хүүхэд “И-баримт”-ын дансгүй учир зөвхөн брокерийн компаниар дамжуулан дансаа нээлгэнэ

Өнгөрсөн мягмар гарагийн Төсвийн байнгын хорооны хурлын үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Брокерийн компаниар дансаа нээлгэсэн хүмүүс түүгээрээ дамжуулаад ногдол ашгаа авна. Үлдсэн хүмүүс “И-баримтынх нь дансаар дамжуулаад мөнгийг нь өгөхөөр бүх зохицуулалтыг хийхээр болсон. Тэгэхээр данс нээх шаардлагагүй болсон байгаа гэдгийг хэлье” хэмээн ярьсан юм.

Тэгвэл энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 мэдээлллийн албаны менежер Э.Баатарцогт энэ талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Иргэдэд И-баримтынх нь дансаар дамжуулаад мөнгийг нь өгөх талаар тийм шийдэл ярьж байгаа. Компанийн зүгээс албан ёсны шийдвэр гараагүй байна. И-баримтад 18-аас дээш насны 1.3 сая хүний данс бүртгэлтэй байдаг. Иймд насанд хүрээгүй хүүхдүүд И-баримтийн данс байхгүй учраас зайлшгүй брокерийн компаниар дамжуулан дансаа нээлгэж, ногдол ашгаа авах боломжтой. Харин сайдын шийдвэрийн хувьд иргэдэд аль болох бухимдал, чирэгдэлгүй олон хүн цугллуулахгүй байхгүй талаас зайн системийн ашиглаад явах үүднээс ийм шийдэл ярьж байгаа” гэв.

http://credit-n.ru/avtokredit.html http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …