Чингэлтэйчүүд шилдэг тохижилттой дүүргээр шалгарлаа

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан Нийслэл хотын бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулсан дүүрэг, ТҮК-ийн ажилчдыг шалгаруулан шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хүүхдийн ордонд боллоо.

Шилдэг тохижилттой дүүргээр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр байр, Чингэлтэй дүүрэг 2 дугаар байр, Баянгол дүүрэг 3 дугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс гардан авлаа.

Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн жолооч Д.Батдэлгэр, зам талбайн үйлчлэгч Т.Алтанцэцэг, ачигч Ж.Загдаа нар “Хоггүй хороо, хоггүй гудамж” болзолт уралдаанд ажил үйлсээрээ шалгарч Сингапур, Хонгконгоор долоо хоног аялах эрхийн бичгээр шагнуулсан юм.

Р.Болормаа

Эх сурвалж: http://chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …