УОК: Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй

Улсын онцгой комисс хуралдаж цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа.

1. “Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх 

2. БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх 

3. Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх 

4. Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх 

5. Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх 

6. Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх 

7. Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

http://credit-n.ru/potreb-kredit.html http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …