Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаас гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталлаа.
Тогтоолоор сул орон тоог нөхөх зорилгоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор дараах байдлаар шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэв.
Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлах, тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийн, шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэхээр тус тус тогтлоо.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …