Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах цогц төсөл энэ онд хэрэгжинэ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-д ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл болоод цаашид хэрэгжүүлэх төслүүдтэй танилцсан юм. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн гүйцэтгэх захирал С.Билэгсайханы  танилцуулсанаар 2020 онд нийт 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэн тэргүүнд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах  цогц төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү цогц төслийн хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх төсөл, такси үйлчилгээг сайжруулах “Улаанбаатар такси- КАБ” төсөл, Авто зогсоолын төсөл, Сургуулийн автобус зэрэг төслийг хэрэгжүүлэх юм. Эдгээр төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа.   

http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …