ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаа өгөхөө мэдэгдлээ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Зөв Амьдрах ухаан ” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр /2020.04.13/ мэдээлэл хийсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг дуудаж, уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан байна. Харин Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэж өгнө гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэж өгсөн байна. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг өнөөдөр /2020.04.14/ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шийдэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах аж. 

http://credit-n.ru/kurs-cb.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …