Сөүлд байгаа Монголчууд чартер нислэгийн бүртгэлийг ил тод явуулахыг ЭСЯ-наас шаарджээ

БНСУ-аас чартер нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийн бүртгэл шударга явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй болжээ. УОК-аас эхний ээлжинд хүндэтгэн үзэх шаардлагатай хөгшид, хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ эхний ээлжинд татан авчирч байгаа гэсэн мэдээллийг өгч буй. Гэтэл үнэндээ Сөүлд байдал огт өөр байгааг иргэд манай сайтад мэдээллээ.

ГХЯ-аас БНСУ дахь манай ЭСЯ-ныхны аюулгүй байдлыг хангах үүднээс чартер нислэгт хамрагдах иргэдийг онлайнаар бүртгэж байгаа гэж мэдээлж буй. Гэтэл ЭСЯ-ны 2 утасны дугаараар 11-18 цаг хүртэл иргэдийг бүртгэж байгаа юм байна. Ачаалал маш өндөр өдөрт, цагт, минутад хэдэн зуун хүний дуудлага давхардаж байгаагаас энэ утсанд холбогдож бүртгэгдэнэ гэдэг зүүний үзүүрт шар будаа тогтох шиг ховор аз болж байгаа нь иргэдийг маш их бухимдуулж байгаа юм байна.

Өдөрт бараг 100-200 удаа дуудлага хийсэн талаар иргэд гомдоллож байна. Азаар холбогдсон ч бүртгэлд яг орсон эсэх, хичнээн хүн бүртгэгдсэн, тухайн хүн хэд дэх дугаарт бүртгэгдсэнээ ч мэдэх боломжгүй байгаа аж. Тиймээс олон хоног сар ээлжээ хүлээж, одоо л нэг багтах байх гэсэн хүмүүс чартер нислэг ирэх бүрт 100 мянган вонны үнэтэй шинжилгээг өгч мөнгө санхүүгээрэ давхар хохирч байна.

Хамгийн ноцтой нь БНСУ-д байгаа иргэдээс шинжилгээний хариу шаардаж байгаа ч бусад улс орноос чартер нислэгээс ирсэн хүмүүсийг ямар ч шинжилгээгүйгээр онгоцоор тээвэрлэж байгаа нь халдварын эрсдэлийг бий болгож байгаа аж. Тиймээс гадаадад байгаа иргэд энэ тал дээр анхаарч арга хэмжээ авч өгөхийг Хилийн чанад дахь Монголчуудын холбоо ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэд хандан хүсчээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

http://credit-n.ru/avtokredit.html http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …