“Бид нэг амьтай шүү” аян эхэллээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн санаачилгаар Цагдаагийн ерөнхий газар, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК, “Юнител” ХХК хамтран зохион байгуулж буй “Бид нэг амьтай шүү” аян эхэллээ.
Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөхөөс гадна гэмт хэрэг, ослыг бууруулахад аяны зорилго чиглэж байна.

Гашуунсухайтын авто замд жолооч нар хурд хэтрүүлэн давхих, нойр хоолгүй зорчих, урсгал сөрөх зэрэг зөрчил их гардаг. Тиймээс тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлд цагдаагийн байгууллагаас хууль дүрэм сурталчлан, жолооч нарын ухамсарт нөлөөлөх ажлуудыг хийж байна. Мөн халдвар өвчин дэгдэж буйтай холбоотойгоор ариутгалын бодис, хамгаалалтын хэрэгсэл тарааж байна.

Хүн бүрийн ард амьдрал, олон амь бий. Жолооч танаас гэр бүл, үр хүүхдийн тань амьдрал хамаардаг гэдгийг сануулж, энэхүү аяныг “Бид нэг амьтай шүү” хэмээн нэрлэжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд хэрэгжиж буй “Бид нэг амьтай шүү” аян 14 хоног үргэлжилнэ.

http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html http://credit-n.ru/forex.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …