Галын улмаас орох оронгүй үлдсэн Б.Одонзаяагийнх өргөө цагаан гэртэй боллоо

Налайх дүүргийн наймдугаар хорооны иргэн, өрх толгойлсон залуу ээж Б.Одонзаяа ой 4 сартай охин, 4 настай хүү хоёрын хамт айлын хашаанд гэр барьж амьдарч ирсэн ч харамсалтай нь гэр нь шатаж өмссөн хувцаснаас өөр юмгүй үлдсэн харамсалтай явдал дөрөвдүгээр сарын эхээр гарсан.
Тус ээж болон хоёр бяцхан зүрхэнд итгэлийн гал асааж туслах санаачилгыг “Нэг Налайх” ТББ-ын хамт олон эхлүүлсэн байна.
Сайхан сэтгэлт олон түмний ач тусаар өнөөдөр өмссөн хувцаснаас өөр эд хогшилгүй, хоёр хүүхдээ тэврээд үлдсэн залуухан ээж Б.Одонзаяа шинэхэн барьсан хашаандаа өргөө цагаан гэртээ хоёрт хүүхдийнхээ аз жаргалтай инээд хөөр дунд баяр дүүрэн сууна.
Нэгэн өрх айлын энэ баяр хөөрийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хуваалцан, өнөөдөр Б.Одонзаяагийнд зочиллоо.


Налайх Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Үр хүүхдийн заяа буян гэдэг ямагт түшиж байдаг. Тиймдээ ч өнөөдөр элэг бүтэн, эрүүл мэндээрээ хохироогүй үлдсэн нь хамгийн том аз завшаан юм. Миний дүүд маш олон сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгасныг сонсоход сэтгэл сайхан байна. Энэ сайхан сэтгэлт хүмүүсийн итгэлийг дааж, илүү сайхан амьдралын төлөө хичээн зүтгэдэг юм шүү” хэмээгээд газрын асуудлыг шийдвэрлэж байгааг дуулгалаа.
Мөн халдварт өвчний дэгдэлт намжиж цаг тайван болох үед хүүхдүүдийг нь цэцэрлэгт хамруулах, ээжийг нь ажилд зуучлахаар холбогдох байгууллагуудад чиглэл өгнө гэв.


Ямартай ч нэгэн өрх айл сайхан сэтгэлт олон түмний ач тусаар орох оронтой болж байна. Гэрийн зүүн орон дээр амгалан тайвнаар үнэгчлэн унтаж байгаа бяцхан охин, тоглоомон машинаа бариад баярлан хөөрч суугаа бяцхан хүүгээ харан нүүрэндээ инээмсэглэл тодруулан суугаа залуухан ээжид тусалсан бүх хүнд талархлаа илэрхийлье.

http://credit-n.ru/zaymyi-next.html http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …