Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг импортолдог, тээвэрлэдэг аж ахуй нэгжид галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг хүн, хуулийн этгээд, газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг автоцистерн /Авто тээврийн хэрэгслийн арал, чиргүүл, хагас чиргүүл дээр үйлдвэрийн нэгдмэл эдлэхүүн байдлаар угсарч тоноглосон сав/ түгээгүүрээр шатахууныг авто тээврийн хэрэгсэлд жижиглэнгээр олгох зориулалттай хөдөлгөөнт шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг шалгаж зөрчил дутагдлыг илрүүлж, арилгах талаар заавар зөвлөмжийг хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавих юм.
Төлөвлөгөөт хяналт шалгалт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ийг хүртэл явагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.