БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 иргэнээ татаж авч байна

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж байна.  Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд:

  • 0-5 насны хүүхэд 5
  • 5-18 насны 2
  • 18-30 насны 19
  • 30-45 насны 19
  • 50-иас дээш насны 8
  • Өндөр настан 1
  • Жирэмсэн 1 хүн байна.

Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.   

http://credit-n.ru/kreditnye-karty.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …