Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд магадлан итгэмжлэл олголоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/330 тоот “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу хүсэлт гаргасан хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан. 

2020 онд Магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг нийслэл, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 төрийн бус байгууллага ирүүлснийг “Орон тооны бус зөвлөл”-ийн ээлжит хурлаар хэлэлцэн журмын дагуу үнэлж, шаардлага хангасан найман  төрийн бус байгууллагад магадлан итгэмжлэл олгосон.

Тэгвэл өнөөдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн магадлан итгэмжлэл авсан төрийн бус байгууллагуудын төлөөлөлд гэрчилгээг гардуулан өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru/zaymyi-next.html

Санал болгох мэдээ

ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ

Жил бүрийн зун бороо ороход Сэлбэ гол нийслэлийн хамгийн их яригддаг сэдэв болдог. Үер бууж, …