Д.Нарангэрэл: 17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхийн улс орнуудад амьдарч буй монгол иргэддээ ямар зөвлөгөө, мэдээлэл өгч харилцан ажиллаж байгаа талаараа танилцууллаа.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Нэгдүгээр сарын 30-наас хойш Эрүүл мэндийн яамнаас 323002 утсыг 24 цагаар ажиллуулж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд дэлхийн 17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авлаа. Тодруулбал,

  • Ирланд улсад 4
  • ОХУ-д 3
  • Шведэд 2
  • Швейцарт 2
  • БНСУ-д 2 монгол хүний лабораторийн шинжилгээ хариу ЭЕРЭГ гарсан. 

Тэд бүгд гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд яамны дээрх утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах, гэрийн эмчлэх тухай зөвлөгөө гэх мэт мэдээлэл авч байна” гэлээ.

http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-нд инженер хангамж болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдлага “Улаанбаатар …