Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын алба хаагч нар Улсын Онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт шалгалтыг шөнийн цагаар зохион байгуулсаар байна.
Дийлэнх аж ахуйн нэгж төрөөс гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа боловч цөөн тооны ресторан, баар, караоке, дэлгүүр хорио цээрийн дэглэмийг үл хэрэгсэж тусгай зөвшөөрөлгүй, тогтоосон цагийн хуваарийг хэтрүүлэн ажиллаж байгааг материалжуулж эрх бүхий байгууллагаар хариуцлага тооцуулахаар ажиллаж байна. Тухайлбал:
1 .Хан-Уул дүүргийн 15-р хороо “Owl House” ресторан тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.
2. Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо “Spa Salon” биеэ үнэлэхийг зохион байгуулсан.
3 .Чингэлтэй дүүргийн 5-р хороо “Хаадын Өргөө” ресторан, караоке нь цаг хуваарь хэтрүүлэн, Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчин караоке ажиллуулсан.
4. Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо “Ном Сувд” дэлгүүр согтууруулах ундааг шөнийн цагаар борлуулсан.
5. Баянгол дүүргийн 22-р хороо “Оюу” дэлгүүр шөнийн цагаар согтууруулах ундаа борлуулсан.
6. Баянгол дүүргийн 21-р хороонд иргэн Б нарын 3 иргэн шөнийн цагаар архи, согтууруулах ундааг гар дээрээс борлуулсан
7.Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд иргэн Ш, Б, Г нар автомашинтайгаар гар дээрээс архи согтууруулах ундааг борлуулсан зэрэг зөрчлийн шалгаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар