Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундахзам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, 2 дугаар хорооны 1а, 1б хэсэг  3, 4-р гудамж,  хорооны төв болон 5-р хэсгийн 5-р гудамжны нийт 4.230 м.кв зам талбайг хусч тэгшиллээ. Түүнчлэн 24 дүгээр хорооны Жаргалантын хэсэг,  Жаргалантын  10-р гудамж мөн Овоотын 7,8 дугаар хэсгийн  нийт 3.720 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 7.950 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна.

http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …