Өнөөдрөөс гурвалжингийн гүүрийг хэсэгчлэн хаана

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гурвалжингийн гүүрийн зүүн талын урсгалд хэв гажилтын заадсын гэмтэл гарсан тул өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн түр хаахаар болжээ.

Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг түр хааж, засварын ажлыг гүйцэтгэхээр болсон талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Засварын ажлын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй ба баруун талын урсгалаар зорчихоор зохион байгуулалж байгаа тул зорчигчид тухайн орчинд тавигдсан тэмдэг заалт, хаалт, мэдээллийн байгууламжийг анхаарч хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html http://credit-n.ru/kreditnye-karty.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …