М.Энхсайханыг цагдан хорилоо

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.04.23/ Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт болж өндөрлөлөө.

Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулав.

М.Энхсайханы талаас зарим гэрч, шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан ч тэдгээр хүмүүс ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулсан байна. 

Харин прокуророос М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих санал шүүх бүрэлдэхүүнд тавьсныг нь хүлээн авжээ. 

http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …