Энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг үйлдэнэ

УОК-оос Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Уг тусгай нислэгээр зөвхөн транзит нислэг үйлдэж байгаа буюу бусад орноос БНСУ-аар дамжин эх орондоо ирж байгаа иргэдийг авах юм. Харин ирэх сарын 1-нд Сөүл, 2-нд Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэж, БНСУ, ХБНГУ-д амьдарч буй иргэдээ авна. Тусгай нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөртөө багтаан гаргахаар төлөвлөж байна” гэлээ.

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтийг нийт 9000 гаруй иргэн гаргасан гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тухайлбал, АНУ, Австралиас 3000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Бусад иргэдийг үе шаттай авахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор дараагийн нислэгүүдийн тов тодорхой болоогүй гэдгийг дурдсан юм. Гадаадаас эх орондоо ирэх өргөдлийг УОК-т бус зөвхөн Шуурхай штабт илгээхийг мөн анхаарууллаа. Шуурхай штабын өргөдөл хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын баг цагдаа, тагнуулын байгууллагын хяналтан дор ажиллаж байгаа аж.

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …