2020 онд найман чиглэлд шинээр барих дугуйн замтай танилцана уу

Улаанбаатар хотод 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс 2020 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам нэмж байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ нийтдээ найман чиглэлд шинээр дугуйн зам барихаар хөгжлийн болон мастер төлөвлөгөөг батлаад байна. Ингээд дугайн зам барих найман чиглэлийг танилцуулъя. 

  1. Таван шарын автобусны буудлаас Х хорооллын уулзвар хүртэлх дугуйн зам

Сонгино хайрхан дүүрэг 18 хороо Улаанбаатар хотьн 1-р зэрэглэлийн гол гудамж зам, Москвагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн дагуу Баянгол дүүргийн Х хорооллын уулзвар хүртэлх дугуйн зам нь 4.2 км үргэлжилнэ. Энэхүү дугуйн замыг авто замын захаар явуулахаар төлөвлөсөн байгаа юм. Дугуйн замын өргөн нь 1-1.5 метр, явган хүний зам нь 2.5 метр буюу нийт 3.5-4 метр өргөнтэй байх юм. Мөн 2 км тутамд амрах талбай байрлуулах аж. Энэхүү амрах талбайд унадаг дугуйн зогсоол, скүүтэр цэнэглэгч, амарч суух сандал зэрэг байх юм. Унадаг дугуйн замыг дагасан гэрэлтүүлэг тэмдэг тэмдэглэгээ байрлуулахаар зураг төсөлд тусгажээ.

2. Х хорооллоос Баянбүрд хүртэлх дугуйн зам

Энэ дугуйн зам нь Баянгол дүүргийн Х хорооллын уулзвараас Чингэлтэй дүүргийн 32-ын уулзвар хүртэл 5.1 км үргэлжлэх юм. Энэхүү дугуйн замыг явган хүний замын хажуугаар тавина. Ингэхдээ явган хүний замыг хааж барьсан ТҮЦ зэрэг үйлчилгээний газруудыг буулгаж стандартын дагуу хийх юм. Хорооллоос Баянбүрд хүртэлх энэ зайд 2 амрах талбай байгуулах юм.

3. Яармагийн гүүрээс Налайх, Чойрын авто зам хүртэлх дугуйн зам

Энэхүү дугуйн зам нь Яармагийн гүүрээс эхэлж Баянзүрх дүүргийн 11 хороо, Налайх-Чойрын авто замын уулзвар хүртэл  16.1 км үргэлжлэх юм. Авто замын зорчих хэсгээс 1.0 метрийн өргөнтэй ногоон байгууламжаар тусгаарлахаар төлөвлөсөн. Дугуйн замын хажуугаар гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байхаар зураг төсөлд оруулсан байна.

4. МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх унадаг дугуй зам

Тус зам нь нийт 1.5 км үргэлжлэх бөгөөд Арслантай гүүрийн хэсэгт явган хүн болон дугуйн зам хоёрыг холих юм. Харин бусад хэсгээр явган хүний замын захаар байхаар төлөвлөсөн байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай хийх юм.

5. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх дугуйн зам

Зайсангийн гүүрээс Маршалын гүүр хүртэлх 2.4 км дугуйн зам үргэлжилнэ. Энэхүү дугуйн замыг Туул голын арын далан дагуу хийхээр зураг төсөлд оруулсан байна. Тус зам нь авто замаас зайтай баригдах тул аюул багатай гэж үзэж байгаа юм. Бусад дугуйн замын адил 3 метрийн өргөнтэй, гэрэлтүүлэгтэй, амрах талбайтай байхаар зураг төсөлд оруулсан байна.

6. Зүүн дөрвөн замаас Офицерын аюулгүйн тойрог хүртэлх унадаг дугуйн зам

Зүүн дөрвөн замаас Офицерын аюулгүйн  тойрог хүртэл үргэлжлэх дугуйн зам нь 2.5 км үргэлжлэх юм. Энэхүү дугуйн замыг хоёр урсгал бүхий замын голоор байрлах ногоон байгууламж бүхий хэсэгт хийх юм. Бусад дугуйн замын стандартын дагуу амрах талбайтай, гэрэлтүүлэгтэй байх юм.

7. Гачууртын уулзвараас Налайх хүртэлх унадаг дугуйн зам

Гачууртын уулзвараас Налайх Чойрын зам хүртэлх дугуйн зам нь нийт 20.9 км үргэлжлэх юм. Энэхүү дугуйн замаар ихэвчлэн мэргэжлийн тамирчид явахад тохиромжтой хийх аж. Нийт 10 амрах талбайтай бөгөөд гэрэлтүүлэг, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байх юм.

8. Гэсэр сүмийн уулзвараас Анкара гудамж хүртэлх унадаг дугуй зам

Энэхүү унадаг дугуйн зам нь нэг км үргэлжлэх бөгөөд Гэсэр сүмийн уулзвараас Анкара гудамж хүртэлх авто замын голд байрлах ногоон байгууламжийн хажуугаар хийхээр зураг төсөлд орсон байна. Дугуйн зам нь 2 урсгалтай тул замын өргөн дөрвөн метр байх юм. Иргэдийн аюулгүй байдал анхааран гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээг байрлуулах юм.

Амрах талбай

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлж, зургадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Гэвч  өнөөдрийн байдлаар нэг ч чиглэлд дугуйн замын ажил эхлээгүй байгаа юм. Дээрх найман чиглэлийн дугуйн замын хөрөнгө оруулалт нь нийслэлээс төсвөөс 100 хувь санхүүжих юм.

Түүнчлэн 2030 он хүртэл Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрт 800 гаруй км дугуйн зам барихаар төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: www.itoim.mn

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …