Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн сав газраар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.