Инстаграм маркетинг: Хэрхэн инстаграм аналитик хийх вэ?

Уншигч таныг гайхалтай стратеги төлөвлөгөө бүхий Инстаграм маркетинг хийж эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ таны маркетинг зөв зүйтэй, хэрэглэгчдэд хүртээмжтэй явж байгааг мэдэхгүй бол дүгнэлт, тайлан гаргаж чадна гэж үү? Үгүй л дээ.

Инстаграм 2020 он төгсгөл гэхэд 1.4 тэрбум хэрэглэгчтэй болно гэж үзсэн бөгөөд дараах гайхалтай үзүүлэлтүүдийг харцгаая:

Инстаграм нь өөрийн гэсэн аналитикийн платформгүй ч гэсэн апп дотроо дагагчдын өсөлтийн хувь, хүртээмж болон хандалт авсан хувийг харуулдаг. Үүнийг харах их амархан бөгөөд таны оруулсан контентын зүүн доод хэсэгт View Insights товчин дээр дарахад тухайн контентын аналитик үзүүлэлтүүд гарч ирдэг.

Мөн хэрэв та Инстаграм бизнес аккаунтаа өөрийн Facebook Page-тэйгээ холбоод Instagram Promotion хийсэн тохиолдолд Facebook Ad Manager-ийн тусламжтай аналитикаа харах боломжтой байдаг. Ингээд л боллоо!

Арай бага боломжтой байна уу? Сэтгэлээр унах хэрэггүй ээ! Инстаграм маркетингтай хослуулан ашиглах боломжтой дараах платформуудыг санал болгож байгаадаа таатай байна.

Iconosquare

Энэхүү платформ нь шинэ пост оруулах өдрийг хуваарилах, хүмүүсийн комментыг хянах, болон Инстаграм аналитикаа хянах гэсэн 3 үндсэн механизм дээр суурилдаг. Мөн тус платформ дээр та өрсөлдөгч байгууллагынхаа мэдээллийг оруулж өгснөөр тус байгууллага ямар hashtag, ямар контент оруулж байгааг танд мэдээлдэг. Тус платформыг ашиглахад үнэтэй байдаг ч гэсэн эхний 2 долоо хоног үнэгүй ашиглах боломжийг танд олгодог.

Squarelovin

Тус платформ нь 100% үнэгүй ашиглах боломжтой. Мэдээж хэрэг ашиглах боломж цөөнтэй бөгөөд та зөвхөн Инстаграм дээрээ оруулсан контентынхаа хүртээмж, хандалт зэргийг цагаар, сараар, жилээр харах боломжтой.Мөн тус платформ нь таны контентын хандалт авч буй байдлыг тооцоолон өдрийн аль цагт, ямар давтамжтай шинэ контент оруулахыг тань тооцоолж өгдөг.

Pixlee

Ихэнх том групп компаниудын ашигладаг тус платформ нь хандалт, хүртээмж зэргийг харуулахаас гадна хэрхэн илүү их хандалт авчрах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай. Ихэнх шаардлагатай хэрэгслүүдийг нь үнэгүй ашиглах боломжтой байдгаараа маш их давуу талтай.

Union Metrics

Бусад платформуудтайгаа харьцуулахад хамаагүй үнэтэй ч гэсэн тус платформын давуу тал нь та яг ямар hashtag ашиглавал илүү хүртээмж авчрахыг тань хэлж өгдөг. Hashtag Analytic хийх тал дээрээ хамгийн шилдэг платформ шүү!

Эх суралж: https://www.bzp.mn/

http://credit-n.ru/zaymyi-next.html http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …